U.S.A -iin talaarhi barimtuud

Америкийн таван ерөнхийлөгч лхагва гаригт Цагаан ордонд түүхэн үдийн зоог барилаа. Үдийн зоогийг америкийн ерөнхийлөгчид том, бага Жорж Буш, Билл Клинтон, Жим Картер нар болоод ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Барак Обама нар барьсан юм.

Өмнөх ерөнхийлөгч нартай үдийн зоог барихаасаа өмнө Жорж Буш Барак Обамад хандан “Надад байгаа нэг санал болоод бид бүхний хуваалцах тэр зүйл бол бид бүгд амжилтад хүрэхийг хүсдэг тухай юм. Ардчилсан намынх ч бай, Бүгд найрамдах намынх ч байсан хамаагүй бид улс орныхоо төлөө маш их сэтгэл тавьдаг” гэж хэлжээ.
Түүхэн уулзалтыг зохион байгуулсан ерөнхийлөгч Бушд Обама талархаад, энэ бол сайхан зөвлөгөө зөвлөмж авах, харилцаа холбоо тогтоох боломж хэмээн онцолсон юм. Обамагийн хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн даргын ярьснаар ерөнхийлөгчид маш бүтээлч яриа өрнүүлжээ. Обама ч өмнөх ерөнхийлөгчдийн зүгээс илэрхийлэх баримтлах хос санааг баяртай хүлээн авчээ. “Ерөнхийлөгчид ерөнхийлөгчийн албыг хэрхэн зохион байгуулах болоод улс оронд тулгараад байгаа чухал асуудлуудын талаар тустай зөвлөгөөг солилцсон. Ирэх жилүүдэд бүх ерөнхийлөгчидтэй ойр дотно харилцаатай байхыг ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Барак Обама маш их хүсч байгаа” хэмээн Роберт Гиббс хэлжээ.
Ерөнхийлөгчдийн түүхийг бичдэг Даг Бринкли “Энэ бол Обамагийн хуьд маш чухал улс төрийн алхам юм. Түүнд ийм сувгийг нээлттэй байлгахад энэ явдал тустай” хэмээжээ. Тэрбээр цааш нь “Улс орныг удирдах улс төрийн шинэ бодлого баримталж байгаа бол, гарын үсгүүдийг авч чадах юм бол, түүний өмнө бүх юм ногоон гэрлийн хурдаар байх болно. Бүх экс ерөнхийлөгчдөд төдийгүй ард түмэнд хандаж хэлэх зүйл бол “Дан ганц би үүний төлөө биш. Гэхдээ л миний ард эдгээр экс-ерөнхийлөгчид байгаа” гэж хэлнэ. Энэ бол маш их хүчтэй юм” гэв.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дана Перино хамгийн сүүлд 1981 онд тухайн үед амьд мэнд байсан ерөнхийлөгчид уулзаж байсан тухай ярьжээ. Тиймээс нэгдүгээр сарын 7-ны уулзалт бол “түүхэн мөч” юм хэмээн тодорхойлж байгаа юм. Тэрбээр ерөнхийлөгч Жорж Буш уулзалт-үдийг зоогийг зохион байгуулсандаа маш их сэтгэл хангалуун байгаа хэмээжээ.
Бүх ерөнхийлөгч албан ёсоор Америкийн шинэ, бас түүхэн ерөнхийлөгч удахгүй болох Барак Обамад “Маш их амжилтаар дүүрэн ажиллахыг” хүсэн ерөөсөн тухай ч хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм. Перино “Үдийн зоогийн турш АНУ-д тулгараад байгаа олон чухал асуудлын талаар өргөн хүрээнд авч ярилцсан. Тэд бүгд ирээдүйд харилцаа холбоотой байхыг хүсч байгаа” гэжээ. Сонгуулиас хойш хоёр дахь удаагаа Буш Обаматай уулзаж байгаа юм. Анх тэд 2008 оны арваннэгдүгээр сард уулзахад Обама ерөнхийлөгчдийн уулзалтыг зохион байгуулахыг Бушд санал болгожээ.
Цэргийн албанд өндөр албан тушаал хааж явсан Ерөнхийлөгчдөд Ж.Вашингтон, Э.Жэксон, Б.Харрисон, З.Тэйлор, В.Грант, Д.Эйзенхауэр нар ордог бол цэргийн алба хаагаагүй 13 Ерөнхийлөгчийн тоонд Б.Обама оржээ. 
Цэргийн сургууль дүүргэсэн зургаан  Ерөнхийлөгчийн нэг нь Жимми Картер  цөмийн физикч мэргэжилтэй. Картер нь нисдэг тавагт итгэдэг нэгэн гэнэ. Тэрбээр 1973 онд нисдэг таваг харснаа Олон улсын судалгааны төвд мэдэгдсэн боловч одон орон судлаач эрдэмтэд Үүрийн цолмонг олж харжээ гэсэн хариуг түүнд өгчээ. Энэхүү хариунд сэтгэл дундуур үлдсэн Картер Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа нисдэг тавагны талаарх бүх мэдээлэлийг ялсан нөхцөлд ил гаргана гэж амласан боловч 39дөх Ерөнхийлөгч болоод түүний талаар нэг ч үг дуугаралгүй байсаар байгаад Цагаан ордныг орхижээ. 

Харвард, Иелийн Их сургууль болон бусад их, дээд сургууль төгссөн олон Ерөнхийлөгч байхад огт дээд боловсролгүй найман Ерөнхийлөгч бас Америкийн түүхэнд байжээ. Тухайлбал, 1865-1869 онуудад Ерөнхийлөгч байсан Эндрю Жонсон нь багадаа сургуульд сурч байгаагүй бөгөөд 17 настай Элиза Карделагаар бичиг үсэг заалгаж байгаад сүүлд түүнтэй гэрлэсэн байна. 

Хамгийн сүүлийн дээд боловсролгүй Ерөнхийлөгчийн тоонд 33 дахь Ерөнхийлөгч Гарри Трумэн ордог. Тэрбээр хуулийн сургуульд сурч байсан боловч дүүргэж чадаагүй нэгэн юмсанж.
Трумэн нь 1945 оны 8 сард Японы Хирошима болон Нагасаки хотуудад атомын бөмбөг хаях тушаал өгсөн Ерөнхийлөгч билээ. 
Г.Трумэнийг Ерөнхийлөгч байх хугацаанд түүний тэжээсэн нэгэн ямаа Цагаан ордны хашаан дотор бэлчдэг байжээ.
Гарри Трумэн 1972 оны 12 сарын 26ны өглөө нас барсан бол яг энэ өдөр  34 жилийн дараа  38дахь Ерөнхийлөгч Жералд Форд мөнх бусыг үзжээ.

Ж.Форд нь Ричард Никсоныг огцорсны дараа 1974 оны 8 сарын 9нд сонгуульгүйгээр гарч ирсэн цорын ганц Ерөнхийлөгч юм байна. Тэрбээр өнчин хүүхдийн газраас үрчлэгдсэн гэдгээ 12 настай байхдаа үрчилж авсан эцэг эхээсээ анх сонсчээ.

Аравдахь Ерөнхийлөгч Жон Тайлер нь 15 хүүхэдтэйгээрээ хамгийн олон хүүхэдтэй Ерөнхийлөгч байжээ.. 

1857-1861 онуудад Ерөнхийлөгч байсан Жэймс Бюкенен нь цорын ганц гонь Ерөнхийлөгч байжээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалд хамгийн удаан хугацаагаар /1933-1945/  Франклин Делано Рузвелт байсан бол хамгийн богино хугацаагаар Вильям Харрисон хашжээ. Тэрбээр 1841 оны 3 сарын 4-нд Америйкийн есдөх Ерөнхийлөгч болоод ердөө сарын дараа 4-р сарын 4-нд таалал төгсч албан тушаал дээрээ нас барсан анхны Ерөнхийлөгч гэнэ.
Тангараг өргөх ёслол дээрээ хоёр цаг үргэлжилсэн хамгийн урт үг хэлсэн Ерөнхийлөгч гэж  түүхэнд бас тэмдэглэгджээ. Тэрхүү Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслол нь бороотой өдөр таарч нимгэн хувцастай байсан Харрисон хатгаа авч, удалгүй нас барсныг “Тэкумсэгийн хараал” хүрсэн гэж түүхэнд үлджээ. 

В.Харрисоны ач хүү Бенжамин Харрисон нь Америкийн  23 дахь Ерөнхийлөгч бөгөөд  Тангараг өргөх өдөр нь мөн шиврээ бороо орж байжээ. Бенжаминыг үг хэлж байхад түүний өмнөх Ерөнхийлөгч Грувер Кливленд нарны хаалтыг нь барьж байсан гэж түүхэнд орсон байна. Ингэж өвөөгийнхөө эмгэнэлт алдааг давталгүйгээр Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхт хугацааг дуусгаж чаджээ. 
Тэрбээр Цагаан ордонд чийдэн асаахыг зөвшөөрдөггүй байжээ. Иймээс 1889-1893 онуудад Цагаан ордоныхон оройн цагаар лааны гэрэлд ажиллаж, амьдарч байжээ.

Грувер Кливленд
 нь хоёр удаа /1885-1889, 1893-1897/ Ерөнхийлөгч болохдоо Бенжамин Харрисоны өмнө бөгөөд дараа нь сонгогдож Америкийн түүхэнд тасралттайгаар хоёр удаа сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч бөгөөд Цагаан ордонд хуримаа хийсэн цорын ганц хүн ажээ.

12дахь Ерөнхийлөгч За́кари Тэйлор нь хамгийн их сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчид тооцогддог гэнэ. 1849 оны 3 сарын 4нд Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа ням гаригт таарсан учир Тэйлор нь бурханы сургаалиар амрах ёстой гээд маргааш нь Ерөнхийлөгч болж байжээ. Үүнээс үзэхэд АНУ нь 24 цагийн турш бүтэн нэг өдөр Ерөнхийлөгчгүй байсан байна.

Сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчийн тоонд Роналд Рейган зүй ёсоор ордог. 40дөх Ерөнхийлөгч Рейган нь “азтай” мөнгөөр хармаагаа дүүргэж явахаас гадна хар, цагаан хэл ам хүрчихвий гэж байнга мод тогшиж, зүүн мөрөө давуулан “түй, түй, түй” гэж явдаг нэгэн байжээ.  
Р.Рейганыг “Тэкумсэгийн хараал” хүрсэн хамгийн сүүлийн Ерөнхийлөгч гэж үздэг болсноос хойш эхнэр  Нэнси нь Цагаан ордонд Жоан Квигли хэмээх хувийн зурхайчтэй болжээ.
Тэкумсэ гэж хэн байв?
19-р зууны эхэн үед индианчуудын эсэргүүцлийг цэргийн хүчээр цус урсган дарсан генерал Вильям Харрисоныг 1840 онд Америкийн Ерөнхийлөгч болоход нь индиачуудын удирдагч Тэкумсэг хараал хийсэн гэсэн цуурхал гарснаас хойш тэр хараал нь тэгээр төгссөн онуудад таарсан  Ерөнхийлөгчдөд үйлчилдэг гэсэн яриа нь өнөөг хүртэл үргэлжилсээр иржээ.
1. В.Харрисон 1840 онд сонгогдоод өвчний улмаас 1941 онд нас баржээ.
2. А.Линкольн 1860 онд сонгогдоод 1865 онд буудуулж нас баржээ.
3. Ж..Гарфилд 1880 онд сонгогдоод 1881 онд будуулж нас баржээ.
4. В. Мак Кинли 1900 онд сонгогдоод 1901 онд буудуулж нас баржээ.
5. У. Гардин 1920 онд сонгогдоод 1923 онд таалал төгсжээ.
6. Ф.Рузвелт 1940 онд сонгогдоод 1945 онд мөнх бусыг үзжээ.
7. Ж. Кеннеди 1960 онд сонгогдоод 1963 онд буудуулж газар дээрээ нас баржээ.
8. Р.Рейган 1980 онд сонгогдоод 1981 онд  буудуулж хөнгөн шарх аваад тэгээр төгссөн Ерөнхийлөгчид дотроос амид үлдсэн цорын ганц хүн нь ажээ.

Сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчийн тоонд 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвелт мөн орно. Ф.Рузвелт нь 13 тоонд бишрэлгүй байжээ. Ямар нэгэн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг 13-нд төлөвлөдөггүй байжээ. Хурал, цуглаан, уулзалтанд тохиолдлоор 13 хүн ирсэн нөхцөлд нарийн бичгийн даргаа дуудаж тэрхүү үйл ажиллагаанд заавал оролцуулдаг байжээ. Тэрбээр 1945 оны 4 сарын 12ны шөнө 13 гарахад цаг хүрэхгүй хугацаа үлдээд байхад таалал төгсжээ. 

Р. Рейган /69/ хамгийн настай Ерөнхийлөгч байсан бол 42 настайдаа Ерөнхийлөгчөөр /1901-1909/ сонгогдсон Теодор Рузвелт нь хамгийн залууд тооцогддог.
Т.Рузвелт нь Америкийн Ерөнхийлөгч дотроос хамгийн түрүүнд нисэх онгоцонд сууж үзсэн нь ажээ. Теодор Рузвелт тэр үед байсан бүх 48 муж улсаараа явсан анхны Ерөнхийлөгч гэнэ.
Нэгэн удаа Теодор Рузвелт Миссиссиппи мужид ажлаар очиход нь тус мужийн захирагчЭндрю Лонгино түүнийг анд урьжээ. Хамт явсан хүмүүс нь баавгай буудаж шархдуулаад  Рузвелтэд мэдэгдэлгүйгээр том модноос уяад бууд гэхэд нь тэр татгалзжээ. Түүнээс хойш нэн удалгүй Washington Post сонины 1902 оны 11 сарын 16ны дугаарын хошин шогийн буланд модноос уяатай бамбаруушийг Тэдди буудаж чадаагүй гэсэн шог зураг гарчээ. Тэрхүү шог зураг хэвлэгдсний дараахан Моррис Мичтом  Teddy Bear хэмээх алдартай зөөлөн бамбаруушан тоглоомыг үйлдвэрлэж эхэлжээ. Ийнхүү Теодорын өхөөрдсөн нэр Тэдди нь зөөлөн бамбаруушны нэр болон хувирчээ.
Т. Рузвелтын үед Вашингтон хотын газар нутагт хэрэмээ устгаад бараг дуусгасан байжээ. Ерөнхийлөгч Т.Рузвелтын санаачлагаар Цагаан ордны цэцэрлэгт Канадын 28 хар хэрэм авчирч үржүүлж өсгөснөөр нийслэл хот нь дахин хэрэмтэй болсон түүхтэй гэнэ. 

Иргэний дайны үед Америкийн муж улсуудыг бутарч задрах аюулаас ангижруулж, боолын системийг халж чадсан 16дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольны гавъяаг хойч үе нь өндрөөр үнэлж үндэстний баатар хэмээн шүтдэг. 
Линкольныг Ерөнхийлөгч болсны дараахан нэгэн баян хүн Сенатын гишүүдийн өмнө:
-Танай эцэг манай аавын гутал хийдэг байсан гэж басамжлан доромжлох маягаар хэлжээ. Тэгээд юу гэж? гэж Линкольныг асуухад “Танай эцэг гуталчин байсан гэдгийг л хэлэх гэсэн юм” гэжээ. Линкольн түүнд: “Тийм ээ, миний эцэг гуталчин байсан. Хотынхоо бараг бүх хүмүүсийн гутлыг хийж байсан нь үнэн. Харин өдий хүртэл аавын хийсэн гутлын талаар нэг ч гомдол гараагүйд нь би эцгээрээ бахархаж явдаг” гэсэн хариу барьжээ.
Ерөнхийлөгч Линкольн цилиндр бүрх  малгай дотроо улсын чухал баримт бичиг болон хувийн захиануудаа хийж өмсчихөөд явдаг байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бас сонирхолтой байна.
ХХ зууны анхны Ерөнхийлөгч Вильям Мак Кинли нь Нобелийн шагнал хүртсэн анхны америк хүн бөгөөд Цагаан ордонд хар арьстай хүнийг урьж оруулсан анхны Ерөнхийлөгч билээ.
Мак Кинли нь энгэрийн хармаандаа байнга амьд улаан цэцэг зүүж, таалагдсан хүндээ “Энэхүү цэцэг минь танд аз жаргал өгөг” гэж хэлээд бэлэглэдэг байжээ.
1901 онд Нью Үорк мужийн Буффало хотод нээгдсэн үзэсгэлэн үзэж явахдаа Мак Кинлинэгэн залуу эмэгтэйд энгэрийнхээ улаан цэцгийг аваад өгчээ. Гэтэл нэн удалгүй тэр бүсгүйн сүйт залуу болох  польш гаралтай Леон Франк Чолгош гэгч Ерөнхийлөгчийг 2 удаа буудан шархдуулав.  Ерөнхийлөгчөө таниагүй хартай тэр залуу цагдаа нарт баригдаад зодуулж  байхыг нь харсан шархтай Мак Кинли: “Залуучууд аа! Түүнтэй зөөлөн харьцаач” гэж гуйж байжээ.

1969-1974 онуудад Ерөнхийлөгч байсан Ричард Никсон Хятад улсад айлчилсан анхны Ерөнхийлөгч гэнэ.
Америкийн Ерөнхийлөгчид дотроос хамгийн олон удаа гадаадад аялсан нь Билл Клинтон бөгөөд тэрбээр дэлхийн 133 оронд очиж үзжээ.
Forbes  сэтгүүлийн судалгаагаар хамгийн баян Ерөнхийлөгчдийн тоонд Ж.Вашингтон, Ж.Кеннеди нар орсон бол Э.Жонсон хамгийн ядуу нь байжээ. Ж.Вашингтон, Ж.Кеннеди нарын хөрөнгө одоогийн ханшаар 900 сая долларт хүрч байжээ. Анхны Ерөнхийлөгчийн цалинг Конгрессоос жилдээ 25000 доллароор тогтооход Ж.Вашингтон цалин авахаасаа татгалзаж байжээ.

17дахь Ерөнхийлөгч Э.Жонсон нь  хувцасаа өөрөө оеж чаддаг нэгэн байжээ. 

6 дахь Ерөнхийлөгч Жон Квинси Адамс нь нэг л хувцастайгаа арван жилийг барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн бол 21дэх Ерөнхийлөгч Честэр Артур нь100 өмд сольж өмсдөг ганган эр байсан гэж түүхэнд ороод авчээ.

Жон Квинси Адамс нь Америкий анхны Дэд Ерөнхийлөгч бөгөөд 2 дахь Ерөнхийлөгч Жон Адамсын хүү билээ. 
Жон Адамс 1826 оны 6 сарын 4нд “Томас Жефферсон амьд үлдчихлээ” гэж хэлээд амьсгал хураажээ. Гэтэл түүний улс төрийн гол өрсөлдөгч байсан  Жэффэрсон нь мөн  тэр өдөр хэдхэн цагийн өмнө түүнээс түрүүлээд нас барчихсан байжээ.

Томас Жефферсон нь АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга, 2дахь Дэд Ерөнхийлөгч бөгөөд 3дахь Ерөнхийлөгч /1801-1809/ байжээ. Жефферсон нь Конгрессын номын сан болон Виржиниягийн Их сургуулийг үндэслэн байгуулжээ.

Америкийн Ерөнхийлөгч дотроос 28дахь Ерөнхийлөгч Вудро Вилсон нь докторын зэрэг хамгаалсан цорын ганц хүн гэнэ. Тэрбээр түүхч, улс төр судлаач байжээ.

Герман гаралтай 31дэх Ерөнхийлөгч Хэрбэрт Хувэр нь нийтдээ 16 ном бичиж хэвлүүлснээс  Fishing for Fun and to Wash Your Soul  “Зугаацах болон сэтгэлээ ариусгахад загас барихын ач холбогдол” хэмээх ном нь америкчуудын унших дуртай номын нэг гэнэ. 
Голланд гаралтай 8 дахь Ерөнхийлөгч Мартин Ван Бюрен нь Цагаан ордондох амьдралынхаа тухай сонирхолтой олон дурсамж үлдээхдээ эхнэрийнхээ нэрийг нэг ч удаа дурсаагүй гэнэ.
Ж.Картер  хэд хэдэн түүхэн роман бичжээ.

43 дахь Ерөнхийлөгч Ж.Буш /2000-2008/  буухаасаа өмнө Ирак улсад айлчлаад гутлар шидүүлсэн нь түүхэнд  тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй.

Энэ удаад Африкаас гаралтай, хар арьстай Барак Хусейн Обама Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Барак Обама Ерөнхийлөгчийн сонгуулийн үед  дэмжигч сонгогчдоос өгсөн  “азтай мөнгө”, хүч чадал илэрхийлсэн энэтхэгийн мич дүрстэй бурхан, дурсгалын бугуйвч зэрэг эдгээр зүйлийг аз хийморь авчиран хэмээн бэлэгшээж  хармаан дотроо байнга авч явдаг байснаа  хэлж, алган дээрээ тавьж үзүүлсэнийг TIME сэтгүүлийн 1-р сарын 5-ны дугаарт нийтэлжээ.

mecheal

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Поп хєгжмийн хаан таны гэгээн дvрийг бид бvхэн мєнхєд санан дурсах болно.

mede



1.Попын хаан Майкл Жэксон хамарын гоо сайхны мэс засал олон дахин хийлгэснээс мөгөөрс зөөлөр ч бага багаар идэгдэх өвчинд өртсөн ба энэ өвчний улмаас өөрт нь ч мөн маш хэцүү байгааг нэгэн ярилцлагандаа дурдсан  байна.Бас л арай дэндүү болждээ хөөрхий.Бага байхдаа хүднлэн шүтэж биширдэг байж билээ. Поп ертєнцийн хааны арьсаа солиулсан явдал нь тvvний эрvvл мэнд, амь насанд маш аюултай хэмээн эмч нар аль эртнээс анхааруулж, санаа зовниж байсан билээ. Тэдний энэхvv айдас ч талаар єнгєрсєнгvй, биелэлээ оллоо. Их тайз, хосгvй уянгалаг хоолойны эзэнтэн ийнхvv ертєнцийн мєнх бусыг vзvvлснийг албан ёсоор мэдэгдсэн даруйд тєрєл садан нь эмнэлэг дээр цугларсан байна.  Поп ертєнцийн хаан Майкл Жэксон 2009-6-26ний 14.26 минутад Лос-Анжелесийн Калифорнийн Их Сургуулийн эмнэлэгт зvрх нь зогссоны улмаас 51 насандаа таалал тєгссєн байна.
Ємнєх єдєр нь тvvний зvрх нь хvчтэй євдєж, шоконд орсны улмаас тус эмнэлэгт хvргэгдэн иржээ. Тvргэн тусламжийн эмч нарын гэрчилж буйгаар тэднийг дуудлага аван эзэмшилд нь яаралтай очиход Майкл Жэксон амьсгалахгvй байсан гэнэ. Тvvнчлэн эмнэлэг хvрэх замд эмч нар тvvнийг аврахын тулд чадах бvхнээ хийсэн боловч амьсгалыг нь сэргээж чадаагvй бєгєєд эмнэлэгт ирснийх нь дараа ч амийг нь аварч чадалгvй эрлэгийн гарт алджээ.

ярилцлага

 ярилцлага

№1 Попын хаан Майкл Жексон өнгөрсөн сарын 25-нд зүрх нь гэнэт зогссоны улмаас 50 насандаа таалал төгссөн билээ. Өнөөг хүртэл түүний хувийн амьдралын талаарх элдэв шуугиан, таамаглал гарсаар байна. Майклыг амьд байхад ч түүний тухай элдэв яриа, цуурхал хэвлэл, мэдээллээр тасардаггүй байлаа. Харин тэрбээр энэ бүхэнд хариулт өгч, өөрийнхөө амьдралын тухай зөвхөн үнэнийг ярьж, сэтгэлээ нээхийг хүсч байжээ. Тиймээс 2003 онд Их Британийн нэрт сэтгүүлч Мартин Бишерийг өөрийн “Неверлэнд” харщдаа урьсан аж. Энэ нь попын хааны гэрт зочилж буй анхны сэтгүүлч байсан юм. Майклтай хийсэн энэхүү ярилцлагыг тухайн үед Их Британийн нэгэн телевизээр үзүүлж байжээ. Харин сэтгүүлч Мартин попын хааныг таалал төгссөний дараа уг ярилцлагыг болон түүний тухай өөрийн үзэл бодлын тэмдэглэлийг сонинд нийтлүүлсэнийг орчуулан хүргэе.

“Майкл Жексон хэзээ ч хаан байгаагүй. Хэрэв байсан бол “цөллөгдсөн, адлагдсан” хаан байж, титмийн оронд алиалагчийн малгай өмссөн нэгэн байсан юм. Мэдээж дэлхийн таван хүн тутмын нэг нь түүний шүтэн бишрэгч байдаг гэдэгт маргахгүй. Түүнийг хайрлаж, шүтэн биширч, түүнээс үлгэр жишээ авдаг хүмүүс бол үнэн сэтгэлээсээ түүнийг хаан шиг хүндэлдэг байсан. Харун зарим хүмүүс, түүний хувийн амьдралын талаар худал цуурхаж, шуугиан дэгдээн бизнес хийдэг байсан нь маргашгүй. Одоо ч Майклын үхлээр хүртэл мөнгө олж байгаа хүмүүс бий. Харин тэрбээр энэ бүх шуугианаас эмээж, хамгийн их шаналж байсан юм” хэмээн сэтгүүлч Мартин өөрийн нийтлэлээ эхлүүлжээ. “Ойр мэддэг байсан хүмүүсийн яриагаар тэрбээр ичимхий, дуугүй мөн зарим тохиолдолд хэтэрхий гэнэн нэгэн байсан. Гэхдээ энэ бүхэнд итгэх хүн төдийлөн олдохгүй болов уу”

-Таны амжилт, алдар нэр хүмүүсийг өөрий тань эсрэг болгож байна гэж бодож байв уу?

-Хэдий чинээ алдартай байна тэр чинээгээр бусдад адлагддаг.

-Хүмүүс өөрийг тань тусгай оронд унтдаг гэж ярьдаг. Цэвэр агаар ялгаруулдаг төхөөрөмж гэх мэт… Гэтэл бусдын адил ердийн ортой болохыг тань өөрийн нүдээр үзлээ?

-Тиймээ, би энгийн л оронд унтдаг шүү дээ. /инээмсэглэв/ Миний хэрэглэж буй зүйл бусдын адил энгийн гэж хэлбэл гайхах хүн олон байлгүй.

-Неверлэндийг байгуулахад тань юу нөлөөлөв?

-Би зүгээр л дуртай зүйлээ өөртөө бий болгохыг хүссэн юм. Миний дуртай зүйл бол хүүхэд нас. Өөрөөр хэлбэл энэ бүхэн хүүхэд насанд минь огт байгаагүй зүйл юм.

-Тэгэхээр та хүүхэд насаа хэрхэн өнгөрсөнд харамсаж байдаг гэж ойлгож болох уу?

-Зарим нэг зүйлд харамсдаг. Би 12 настай байхдаа дуу бичлэгийн томоохон студитэй хэдийнээ гзрээ байгуулан ажиллаж байсан. Тэр үед би шинэ цомгоо гаргах, зуны аялан тоглолтдоо бэлтгэх гээд ажил ихтэй байлаа. Студи руу явах замд үеийнхэн маань хэрхэн инээлдэж, тоглож байгааг хараад атаархдаг байсан юм. Би тэдэн рүү гүйж очин хамт тоглохыг маш их хүсдэг байсан ч надад ийм эрх байгаагүй. Харин одоо нас биед хүрсэн намайг яагаад үргэлж хүүхдүүдтэй байдагт хүмүүс гайхдаг. Гэтэл миний хүүхэд нас томчуудын хүрээлэлд өнгөрсөн. Амралт, зул сарын баяр, төрсөн өдөр бүхнээр би ажлаа л хийдэг байлаа. Тиймээс энэ бүхнийгээ нөхөх гэж Неверлэнд хэмээх үлгэрийн мэт энэ орныг байгуулсан юм.

-Гэрийн тань ард Питер Пэнийн хөшөө байгаа нь сонирхол татлаа?

-Үлгэрийн энэ баатар бол миний мөрөөдлийн нэг хэсэг. Түүний тухай үлгэрүүдийг уншихаар ид шид, сайхан сэтгэл, хайр гээд сэтгэлээрээ яг л шувуу мэт нисэх шиг болдог. Энэ бүхнийг хүүхэд болгон л бодож, мөрөөдөж, итгэдэг шүү дээ. Би тэдний л адил ийм байж, хүүхдээрээ байхыг хүссэн. Тиймээс би сэтгэлдээ, дотоод ертөнцдөө Питер Пэн. /инээв/

-Ингэхэд Баббл /Майклын гэрт амьдардаг сармагчин/ хаана байна вэ?

-Тэр одоо амарч байгаа. Намайг ажил ихтэй, гэртээ эзгүй үед түүнийг хооллож, арчилдаг хүмүүс байдаг юм. Баббл миний гэрийн ажилд тусладаг өхөөрдөм бяцхан амьтан.

-Сармагчин гэрийн ажилд туслаж чаддаг гэж үү?

-Бабблын хамгийн сайн хийж чаддаг ажил бол ванн угаах. Тэр усаар тоглох дуртай юм. Ер нь тэр их ухаантай. Халбага бариад надтай нэг ширээнд хамт хоол идэж чаддаг соёлтой шүү.

-Та амжилтын оргилд хүрч, өөртөө энэ их баялгийг бий болгож чадлаа. Гэсэн ч танд энэ бүхэн хангахгүй байгаа мэт санагдах юм?

-Өмнө нь ийм байж болох ч одоо харин миний үр хүүхэд хорвоод мэндэлснээр би аз жаргалтай байна.

-Би таны дотоод ертөнц, сэтгэлий тань тухай хэлсэн юм?

-Би гэртээ байхдаа л инээд, хөөрөөр дүүрэн байж чаддаг. Харин гэрээс гарангуут зогсолтгүй, завсарлагагүй ажил л хүлээж байдаг.

-Уучлаарай, гэхдээ өөрийг тань ингэж ярихаар ганцаардлыг мэдэрч байна?

-Үнэндээ би маш ихээр ганцаарддаг. Энэ бол жинхэнэ үнэн. /санаа алдан, бодлогширов/ Сэтгэлээ өвдтөл ганцаарддаг.

-Нууц биш бол ямар үед энэ бүхнийг мэдэрдэг вэ?

-Та нар итгэхгүй байх л даа. Тайзан дээр гарч ирэх үед л энэ бүхнийг илүү ихээр мэдэрдэг. Хэдэн мянган шүтэн бишрэгчид чинь хашгиран, чамд хайртайгаа илэрхийлэхэд сэтгэл минь ганцаардлаас болон шаналдаг. Харин яагаад энэ мэдрэмж яг тэр үед төрдгийг тайлбарлаж чадахгүй нь.

“2000 он. Чикаго хотод хорт хавдар туссан Гэвин хөвгүүнд хэдхэн сар л амьд явах хугацаа үлдсэн байв. Америкийн нэгэн нэрт бизнесмэн Жимми Массада олон удаагийн химийн туяаны эмчилгээ хийлгээд байсан бяцхан жаалын хамгийн сүүлийн хүслийг нь биелүүлж өгөхөөр асуужээ. Гэвин өөрийн хайртай дуучин Майкл Жексонтой уулзахыг хүссэн байна. Жимми Массада “Тухайн үед би Майклтай танилцаагүй байсан болохоор яахаа ч мэдэхгүй байлаа. Гэхдээ бүтсэн ч бүтээгүй ч түүний Неверлэнд эдлэн рүү утасдан хүүгийн хүсэлтийг дамжуулж өгөхийг хүссэн. Майкл бяцхан хүүгийн ч миний ч итгэлийг алдаагүй” хэмээн ярьсан байдаг.
Попын хаан үхэл амьдралын дэнсэн дээр байгаа сэтгэлийн тэнхээтэй тэр бяцхан хүүд өөрийн чадлаараа туслахыг хүссэн юм. Майкл хүүг өдөр бүр шахуу эмнэлэгт эргэж ирдэг байжээ. Харин хүүгийн эх попын хааныг бага насны хүүхэд уруу татсан хзмээн шүүхэд өгсөн юм. Эцэст нь тэр эхийн нэхэмжилсэн мөнгийг Майкл төлсөн”


-Майкл ийм асуулт тавьж байгаад уучлаарай. Гэвин хүүгийн эхэд яагаад мөнгө төлсөн юм?

-Шүүх хуралд тэргэнцэр дээр суусан Гэвин ирсэн байсан. Түүнээс “Чи Майклтай бэлгийн харьцаанд орсон уу?” гэж асуусан. Тэр үед юу ч мэдэхгүй бяцхан хүүгийн царайг та нар харсан ч болоосой. Тэр айсан байсан. Нүдэндээ нулимстай түүний дүр төрхийг би хэзээ ч мартаж чадахгүй байх. Гэвин тэр айдастайгаа хамт энэ хорвоогоос явсан шүү дээ. Мөнгөний хувьд би тэр бүх хэл ам, шуугианыг тэсч гарах тэвчээр минь барагдан ху рдан дуусгах гэж л мөнгө төлсөн. Хэзээ ч хүүхдэд муу зүйлийг хийхгүй гэдгээ зөвхөн би өөрөө л мэдэж байна.

-Алдартай хүний зовлон бол түүний хувийн амьдрал, хэв маягийн талаарх элдэв шуугиан, цуу яриа байдаг. Үүнтэй та хэзээ нэгэн цагт эвлэрч чадах уу?

-Миний хувьд бага насны хүүхдийг уруу татдаг гэх мэт цуурхалтай хэзээ ч эвлэрч чадахгүй. Тэмцлээ гээд худлаа хэлэхийг нь болиулж чадахгүйгээс хойш нас барсан хойноо л энэ бүхэнтэй эвлэрэх байх даа. /инээв/ . Харин мэс засал энэ тэр яриаг бол тоохгүй өнгөрүүлж болох юм.

-Мэс засал гэснээс та хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгэж байсан бэ?

-Би хоёр удаа л мэс засалд орж байсан. Эхнийх нь хамрынхаа хэвийг өөрчлөх гэж. Харин хоёр дахь нь 1984 оны нэгдүгээр сард болсон тоглолтын үеэр тайзны техник гэнэт дэлбэрснээс болж би гуравдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдэн,, арьс төлжүүлэх эмчилгээ хийлгэсэн юм.

-Цагаан арьстай болох гэж арьсаа солиулсан мэс заслын тухайд?

-Хүмүүс энэ бүх худал яриагаараа хэн нэгний сэтгэлийг эмзэглүүлэхээс гадна тухайн хүнийг амьдрах итгэлийг нь мохоодог гэдгээ мэддэггүй юм уу. Би өнгөт арьстан төрсөндөө хэзээ харамсаж байгаагүй. Тиймээс арьсаа солиулах шаардлага байхгүй. Харин хүүхэд наснаас минь байсан арьсны өвчин тууралтыг далдлах гэж тайзны крем хэрэглэдэг болсон. Эхлээд зөвхөн нүүрээр туурдаг байсан бол сүүлдээ бүхэл биеэр туурдаг болсон юм. Ингаэд л бусдад арьсаа солиулсан гэж хэлэгдэх болсон.

-Эцэст нь хүмүүст юу хэлэхийг хүсч байна вэ?

-Намайг бусдын адил шаналдаг, гомддог, ганцаарддаг гэдгийг ойлгоход л хангалттай. Би өөрийнхөө тухай зөвхөн үнэнийг хэлэхийг л хүссэн юм.

№2 Алдарт попын хаан ирэх зургадугаар сард Лондон хотын “Арена 02” цэнгэлдэх хүрээлэнд арван өдрийн турш сүүлийн удаа тоглолтоо хийхээр болоод байгаа билээ.

50 настай алдарт дуучны хувьд их урлагтаа эргэн ирсний билэгдэл болгон хийж байгаа энэхүү бүрэн хэмжээний тоглолт 12 жилийн дараа болж байгаа бөгөөд 2001 онд гаргасан цомгоосоо хойш дуучин шинэ дуу гаргаагүй гэхэд болно.

 Мөн 2005 онд бага насны хүүхэд уруу татсан хэргээр шүүхэд дуудагдсанаасаа хойш олны нүднээс ор сураггүй алга болсон юм.

Зургадугаар сард болох шоу тоглолтын тасалбарыг өчигдөр өглөөний долоон цагаас худалдан төдөлгүй зарагдаж дуусчээ.

Тиймээс хүмүүсийн хүсэл шаардлагыг үндэслэн дахин нэмж хэд хэдэн тоглолт хийхээр зохион байгуулагчид шийдвэрлэжээ. Яг хэдэн тоглолт хийх талаар тодорхойгүй байгаа ч Америкийн нэгэн сэтгүүлд бичсэнээр 12 удаа тоглолт хийх ажээ.

Жэксоний цомог нийтдээ 750 сая гаруй ширхэг борлуулагдаж, 13 Грэммийн шагналыг 13 удаа хүртсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг поп дуучинд тооцогддог билээ.

kaspersky 2010

  kaspersky unegui shuu tataad avaarai daa

wu tang clan

wu tang clan ii duug sonirhuulj bna aa ta buhendee

wu tang vlan

ene udaadaa ta buhendee zaaval break gelgui duu taniltsuulj bna aa

za ene zaluusiig uzeerei mash sonirholtaoi ayn deer break hiideg yum bna lee

za ene bol japan-d bolson break-iin temtseenii avraga bgaa yum l daa uzeerei

za daraagiin bichleg maani bol medeej break hiideg zaluu bgaa uzehiig urij bna aa daraa ni setgelee

ta buhend break hiideg 2 dancer-ee taniltsuulj bna aa

(Нийт: 10)